Азаргаа эрүүл байлгахын тулд дараах зүйлсийг мэдэж байх хэрэгтэй

Зарим хүмүүс эрчүүд нэг дор олон зүйл зэрэг амжуулж чаддаггүй гэдэг ч эгэл шодойноос өөр олон ажил амжуулдаг эрхтэн бий гэж үү? Хүүхэд хийнэ, таашаал өгнө, шээс гадагшлуулна, уйдаа гаргана, уран барилгын санаа болно, мөн олон янзын наргианы гол дүр болдог. Таны шодой буусан үедээ илүү том харагддаг мөртөө хөвчирсөн үедээ нэг их томордоггүй, эсхүл хөвчрөх үедээ мөн адил пропорционалиар томордог, чанга, хатуу хөвчирдөг эсвэл сулбагардуу байдаг гээд аль нь ч байлаа гэсэн шодойгоо эрүүл саруул байлгах нь эр хүн бүрийн нэн тэргүүнд хийх зүйлсийн нэг билээ.

Бяцхан залуудаа сайн анхаарал хандуулж, тордож байхгүй бол хөгшрөлтийн хамгийн эхний шинж тэмдгүүд илрэх биеийн хэсгүүдийн нэг нь шодой чинь байх болно. Танд дуулгах сайн мэдээ гэвэл та амьдралын хэв маягтаа багахан өөрчлөлт хийхэд л шодойгоо эрүүл байлгаж, бэлгийн амьдралдаа сэтгэл хангалуун байх боломжтой. Эр хүний бахархал болсон бэлэг эрхтнээ хэрхэн арчилж, тордох талаар бидний өгч буй дэлгэрэнгүй зөвлөгөөг уншиж танилцана уу.

ШОДОЙГОО АЖИЛЛУУЛ

Бидний өгөх хамгийн эхний зөвлөгөө бол өөрт заяагдсан эрхтний хэргийг гарга. Үүнийг сонсох танд таатай байгаа биз ээ. Харвардын их сургуулийн хийсэн судалгаагаар ойр ойрхон буюу сард 21 хүртэлх удаа дур тавьдаг эрчүүдийн түрүү булчирхайн хорт хавдраар өвчлөх эрсдэл үүнээс хол давтамжтай дур тавьдаг эрчүүдийнхээс 33 хувиар бага байдаг байна. Та ганц бие эсхүл хосын харилцаа тань бага зэрэг асуудалтай, бэлгийн харьцаанд орохгүй байгаа гээд сэтгэл зовних хэрэггүй, учир нь дээрх тоонд гар хангалга болон нойтон зүүд ч багтаж байгаа.
 
Үүгээр ч зогсохгүй ойр ойрхон дур тавьдаг эрчүүдэд дуулгах бас нэгэн гайхалтай мэдээ байна. Долоо хоногт дор хаяж нэг удаа бэлгийн харьцаанд ордог эрчүүдийн бэлгийн сулралтай болох магадлал үүнээс хол давтамжтай бэлгийн харьцаанд ордог эрчүүдтэй харьцуулахад тун бага байдаг. Финляндад явуулсан нэгэн судалгаанд бэлэг эрхтнээ илүү их хэрэглэх тусам төдий чинээгээр сайн хөвчирдөг болдог гэж дурджээ.
 
ТОГТМОЛ ДАСГАЛ ХИЙЖ, ЭРҮҮЛ ЧИЙРЭГ БАЙХ

Та бэлэг эрхтнээ сайн ажиллагаатай хэвээр нь байлгахын тулд зөвхөн эрхтнийхээ хэргийг гаргаад зогсохгүй бүх биеэ мөн дасгалжуулах хэрэгтэй. Бэлгийн сулрал суугаа амьдралын хэв маягтай холбоотой болохыг харуулсан маш олон баримт, нотолгоо байдаг тул та чалхаа хэвээр хадгалж, бэлгийн сулралаас зайлсхийхийг хүсвэл аэробикийн дасгал сайн хийж байх хэрэгтэй. Эр бэлэг эрхтний эрүүл мэндэд гүйлт, усанд сэлэлт хамгийн сайн нөлөө үзүүлдэг. Харин унадаг дугуйн спортоор хэт их хичээллэх нь эр бэлэг эрхтний цусны судаснуудыг гэмтээж, сөрөг нөлөө үзүүлж болзошгүй аж.


 
СТРЕССЭЭС АНГИЖИР

Өөрийн ‘үнэнч андыг’ хатуу, чанга байлгахын тулд стрессээ ажил дээрээ үлдээгээд гэртээ аль болох стресстэхгүй байхыг хичээгээрэй. Сэтгэл түгшсэн үед адреналин их хэмжээгээр ялгаран цусанд орж, судаснууд, тэр дундаа таны шодойд байх цусны судаснуудыг агшихад хүргэдэг. Бясалгал хийх, инээх, дасгал хөдөлгөөн хийх гээд стрессийг бууруулж, сэтгэлийг тайвшруулах олон арга байдаг ба бүгд л бэлэг эрхтний ‘хэвийн ажиллагааг’ хангахад ихээхэн тустай байдаг.



СОГТУУРУУЛАХ УНДАА БАГА ХЭРЭГЛЭ

Олон хүн ажлын хүндхэн өдрийн дараа алжаалаа тайлахдаа шил юм мулталдаг. Гэвч та цаашид олон жил эрүүл, идэвхтэй бэлгийн амьдралтай байхыг хүсэж байвал архи, согтууруулах ундаа бэлгийн дур хүслийг ихээр бууруулдаг гэдгийг санах хэрэгтэй. Тогтмол, их хэмжээгээр архи уух нь мэдрэл болон элгийг гэмтээж, таны бэлгийн дур хүслийг зохицуулж, эрхтнийг тань хатуу байлгадаг эр бэлгийн даавруудын нарийн тэнцвэрт байдлыг алдагдуулдаг. Хэсэгхэн хугацаанд хэрэглэсэн ч гэсэн согтууруулах ундаа мэдрэмжийг бууруулж, хариу үйлдэл үзүүлэх хугацааг багасгаж, сексийн чадварыг тань бууруулна.    

ТАМХИА ХАЯ

Тамхи цусны судсыг гэмтээж, зүрхний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэдэг нь нэгэнт нууц биш болсон. Зүрх бол таны бүх биеийг, үүн дотор эр бэлэг эрхтнийг тань цусаар хангах үүрэг гүйцэтгэдэг агуу эрхтэн гэдгийг сана. Тамхинд агуулагддаг никотин цусны судсыг нарийсгаж, эр бэлэг эрхтэнд очих цусны урсгалыг боогдуулдаг. Тамхи татахаа болисноор эр бэлэг эрхтэн илүү хатуу, хурдан, хүчтэй хөвчирдөг болно.

ХОЛЕСТЕРОЛЫН ТҮВШИНДЭЭ АНХААРАЛ ХАНДУУЛ

Нас ахих тусам эр бэлэг эрхтэн босохгүй болох асуудал үүсдэг ч заавал ийм байх албагүй. Хөгшрөх тусам бэлгийн чадавх сулардаг нь бид нас ахих тусам эрүүл амьдралын хэв маягийг хэрэгжүүлэхэд бага хүчин чармайлт гаргадаг болдогтой холбоотой. Холестеролын түвшин нэмэгдсэнээр зүрхний эрүүл мэнд муудаж, үүнийг дагаад эр бэлэг эрхтний хөвчрөх чадвар ч буурдаг. Холестеролын түвшин их байх нь цусны судас нарийсахад хүргэдэг бөгөөд бэлгийн сулралын тэргүүлэгч шалтгаан болдог. Илүүдэл жингүй байж, эрүүл хүнс хэрэглэж, архи, тамхи хэрэглэхгүй байх нь холестеролын түвшинг бууруулах шилдэг аргууд юм.



ЦУСНЫ ДАРАЛТАА ХЭВИЙН ХЭМЖЭЭНД БАЙЛГА

Холестеролын нэгэн адил цусны даралт өндөр байх нь зүрхний эрүүл мэнд муу байгаагийн шинж. Цусны даралт хэвийн байх нь шодойн эрүүл мэндтэй салшгүй холбоотой тул цусны даралтаа тогтмол хэмжиж, шалгаж байх хэрэгтэй. Цусны даралт өндөр байснаар артерийн судасны хатуурал үүсэж, ‘үнэнч анд’ руу тань очих цусны урсгалыг хязгаарлаж, бэлгийн чадавхад тань сөргөөр нөлөөлнө. Жин хасаж, зүрх судасны үйл ажиллагааг дэмжих дасгал хөдөлгөөн тогтмол хийж, муу нүүрс ус болон давсны агууламж өндөртэй хүнс хэрэглэхээс зайлсхийх нь ямар нэг эм бэлдмэл хэрэглэлгүйгээр цусны даралтыг бууруулах хамгийн сайн арга юм.

УСЫГ ХАНГАЛТТАЙ ХЭМЖЭЭГЭЭР УУ

Хэрэв та ус уух болон эр бэлэг эрхтэн хөвчрөх хоёрын хооронд ямар хамаарал байдгийг мэддэггүй бол анхаарлаа хандуулаарай. Ус хэмээх энэхүү тунгалаг шингэн судсаар урсах бүх зүйлсийн, тэр дундаа шодойг тань ‘ажилд бэлэн байлгахад’ шаардагдах цусны сийвэн болон цусны эсүүдийн хэвийн урсгалыг хангахад нэн чухал үүрэгтэй. Хэрэв та хангалттай хэмжээгээр ус ууж байхгүй бол цусны урсгал хэвийн явагдахгүй. Иймд та шодой тань чадавхаа бүрэн ашиглахгүй, хангалттай сайн хөвчрөхгүй байна гэж бодож байвал өдөр тутамдаа 8 аяга цэвэр ус ууж хэвшээрэй.

ЗӨВ ХООЛЛО

Зөв, зохистой хооллолт биеийн ерөнхий эрүүл мэндэд ямар чухал болохыг бид мэддэг ч ‘үнэнч андад’ маань хэр чухал болохыг тэр бүр мэддэггүй. Зөв, зохистой хоол, хүнс хэрэглэх нь зөвхөн эр бэлэг эрхтний хөвчрөлөөс гадна үрийн шингэнд агуулагдах эр бэлгийн эсийн тоо, бэлгийн дур хүсэлд сайнаар нөлөөлөөд зогсохгүй түрүү булчирхайн хорт хавдар тусах эрсдэлийг тань бууруулдаг.

ЭДГЭЭР ХҮНСНЭЭС ТАТГАЛЗААРАЙ

·       Их хэмжээний тосонд хуурч шарсан зүйлс
·       Гахайн утаж давсалсан мах зэрэг хэт их боловсруулсан махан бүтээгдэхүүн
·       Шар буурцаг
·       Бүх төрлийн хийжүүлсэн ундаа
·       Элсэн чихэр
·       Цагаан талх, өглөөний цайнд иддэг овьёос гэх мэт хэт их боловсруулсан нүүрс ус агуулсан хүнс

ИДВЭЛ ЗОХИХ ХҮНС

·       Улаан лоольЭнэ амтлаг жимсний (тийм ээ, та зөв уншсан, энэ бол жимс) тод улаан өнгийг хамгийн сайн чанарын антиоксидантуудын нэг болох ликопин гэх нэгдэл үүсгэдэг. Оксидант буюу исэлдүүлэгч бодисууд эрэгтэйчүүдийн үргүйдэл болон түрүү булчирхайн хорт хавдар үүсэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Антиоксидантууд эдгээр исэлдүүлэгч бодисын үүсгэсэн гэмтлийг арилгаж, цусны судсыг эрүүлжүүлж, чалхыг сайжруулдаг.

·       Хулд загасОмега-3 нь эрүүл мэндэд ихээхэн ач тустай эд бөгөөд хулд загас энэхүү тосны хүчлүүдийг ихээр агуулдаг. Үрэвслийн эсрэг, мөн антиоксидант шинж чанартай эдгээр тосны хүчил нь бэлгийн сулралаас урьдчилан сэргийлэхэд нэн чухал үүрэгтэй. Үүнээс гадна омега-3 тосны хүчлүүд хушга, навчит ногоон ногоо болон олс хэмээх ороонго өвслөг ургамлын үрд их хэмжээгээр агуулагддаг.

·       Чидун жимсний тос: Чидун жимсний тос зэрэг олон ханаагүй тосны хүчил агуулсан тоснууд зүрх, судасны үйл ажиллагаанд маш сайнаар нөлөөлдөг. Зүрх эрүүл байх нь эр бэлэг эрхтэн эрүүл байхтай шууд холбоотой тул цөцгийн тосны (масло) оронд чидун жимсний тос хэрэглэх нь эрэгтэйчүүдийн эр бэлэг эрхтний эрүүл мэндийг ихээхэн сайжруулдаг.

·       Хясаа: Эдгээр нялцгай биетэн афродизиак буюу хуял тачаал өдөөгч чанартай гэдгээрээ олонд танигдсан боловч цайраар мөн баялаг юм. Цайр хэмээх энэхүү эрдэс тестостерон дааврын нийлэгжилтэд амин чухал үүрэг гүйцэтгэдэг тул эр бэлгийн эсийн нийлэгжил болон бэлгийн сэрэлд сайнаар нөлөөлдөг. Цайрын хамгийн өндөр агууламжтай хүнсэнд хясаа ордог боловч тус эрдэс мөн хулууны үр, далайн хавч, үхрийн мах, бөөрөнхий хавч зэрэгт агуулагддаг.

ХАЛУУН НОГОО

Эрэгтэйчүүдийн бэлгийн эрүүл мэндэд нөлөөлдөг бас нэг төрлийн хүнс нь халуун ногоотой хоол, хүнс юм. Француудын хийсэн судалгаа илүү их халуун ногоотой хүнс хэрэглэдэг эрчүүдийн тестостероны түвшин ийм төрлийн хүнс бага иддэг эрчүүдийнхтэй харьцуулахад илүү өндөр байдгийг тогтоосон байна. Серрано чинжүү бөөрөөр дамжаад биеэс гадагшилдаг тестостероны хэмжээг бууруулснаар биед агуулагдах тестостероны хэмжээг нэмэгдүүлдэг бол капсаицин нь зүрхний цохилтыг түргэсгэж, дур хүсэл төрүүлж, бэлгийн сэрлийг өдөөдөг химийн бодисуудыг ялгаруулдаг байна. Бүгдээрээ халуун ногоотой хоол идэцгээе!
 
САЙН УНТАЖ АМАР

Бүгд л завгүй гүйлдэх өнөөгийн нийгэмд шөнө унтаж амрахаа умартах тохиолдол их гардаг. Ажиллах, цагийг зугаатай өнгөрүүлэх, амрах, найз нөхөдтэйгээ уулзах гээд л олон зүйлсийг амжуулахад өдрийн 24 цаг хангалтгүй мэт санагддаг. Гэсэн хэдий ч унтаж амрах нь эрүүл амьдралын хэв маягийн салшгүй нэг хэсэг юм. Хангалттай унтаж амрахгүй байснаар бэлгийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг эрүүл мэндийн асуудлууд болох цусны даралт ихсэлт, чихрийн шижин, таргалалт үүсэх боломжтой.

ӨГЛӨӨ КОФЕГОО УУХАА МАРТУУЗАЙ

Кофены хэрэглээ болон чалхын хоорондын хамаарлыг хүмүүс тэр бүр мэддэггүй. Цэвэр хар кофе бодисын солилцоог хурдасгаж, зүрхний цохилтыг сайжруулж, цусны урсгалыг нэмэгдүүлэн, бэлэг эрхтний эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг. Кофенд агуулагддаг каффейн эр бэлэг эрхтний артерийн судаснуудыг тэлж, тийш очих цусны урсгалыг нэмэгдүүлдэг. Нэгэн судалгаагаар өдөрт хоёроос гурван аяга кофе уух нь ялангуяа бага зэрэг илүүдэл жинтэй эрчүүдийн бэлгийн эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлж буйг тогтоожээ.



ҮРГЭЛЖ ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ БАЙ

Та сэтгэцийн эрүүл мэндийн биеийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг дутуу үнэлж болохгүй. Иймд өөрийн бэлэг эрхтэнд сэтгэл хангалуун, өөртөө итгэлтэй байх нь шодойг тань эрүүл байлгахад чухал үүрэгтэй. Бүр мулзан болтол нь хусах хэрэггүй ч тогтмол давтамжтайгаар шодойн эргэн тойрон дахь үсийг хайчилж, багасгаж байх нь өөртөө итгэлтэй байхад тань тусална. Ингэснээр шодой тань илүү тодорч харагдаж, баахан үсэн дунд байснаасаа илүү том харагдах болно. Мөн эр бэлэг эрхтнийхээ ариун цэврийг сайн сахиж, цэвэрхэн байлгах хэрэгтэй гэдгийг та хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз ээ.

Шодойгоо эрүүл байлгах огтхон ч хэцүү биш. Эрүүл амьдралын хэв маягийг бүрдүүлэхэд оролцдог дээрх бүх зүйлс цусны урсгал, эр бэлгийн эсийн тоо болон тестостерон буюу эр бэлгийн дааврын түвшинд эерэгээр нөлөөлж, элдэв өвчин эмгэг тусахгүй байхад тань тустай. Та өөрийнхөө эрүүл мэндийг нэн тэргүүнд тавьбал бусад зүйлс аяндаа болж бүтэх нь гарцаагүй.